СҮҮ Хувьцаат Компани

ЗӨВИЙН ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ!

Энэхүү шүгэл үлээх систем нь Сүү ХК-ийн нэр хүнд, бүтээгдэхүүн үйлчилгээ, өмч хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотойгоор Компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтны хууль тогтоомж, компанийн бодлого, дүрэм, журам зөрчсөн эсхүл зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал, үйлдэл, эс үйлдэлийн талаар мэдээлэл өгөх, хүлээн авах, хянан шалгах, шийдвэрлэхтэй холбоотой бүх харилцааг зохицуулна.

Бид зөрчил үйлдсэн байж болзошгүй талаарх таны гаргасан мэдээлэл болон таны хувийн нууцлалыг алдагдуулахгүйгээр хүлээн авч, шуурхай шийдвэрлэх бөгөөд шүгэл үлээгчийг аливаа сөрөг үр дагавраас бүрэн хамгаалж, шударга байдлыг бэхжүүлэх зөв соёлыг бий болгоно.

Түгээмэл асуулт, хариултууд

Сайн байна уу? Та Сүү ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн зөрчил, үндэслэл бүхий сэжигтэй хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авах аюулгүй сувагт холбогдсон байна.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222