"Сүү" Хувьцаат Компанийн Чанарын Бодлого
Эрхэм зорилго
“Сүү” ХК нь Монгол Улсын хууль, тогтоомж болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд хамаарах техникийн зохицуулалт, стандартуудыг чанд мөрдөн ажилладаг. Бид хүнсний аюулгүй байдал, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний өндөр шаардлагыг хангасан үйлдвэрлэлээр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэх байр сууриа бататгана.
Чанарын удирдлагын тогтолцоо
Бид түүхий эдийн хүлээн авалтаас эхлэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжүүлэлт, түгээлт, борлуулалт хүртэлх бүхий л шат дамжлагыг олон улсын дараах стандартад нийцүүлэн хөгжүүлдэг:
ISO 9001: Чанарын удирдлагын тогтолцоо
ISO 45001: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага
ISO/IEC 17025: Лабораторийн чадавхийн шаардлага
HACCP: Хүнсний аюулгүй байдлын эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоо
Эдгээр стандартыг хэрэгжүүлж, тогтолцоог байнга сайжруулснаар бид бүтээгдэхүүн, үйлчилгээгийнхээ чанарыг тогтвортой өндөр түвшинд хадгалдаг.