
Бидний тухай
Эрхэм зорилго
Эрхэм зорилго
Уламжлан ирсэн сүүн соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн түгээнэ
Алсын хараа
Алсын хараа
Монгол сүүгээр дэлхийг ундаална
Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын анхдагч “Сүү” хувьцаат компани нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор үүсгэн байгуулагдсан түүхтэй. 1992 онд хувьчлагдан хувьцаат компани болон шинэ шатанд шилжсэн билээ.
2023–2024 онд техник, технологийн шинэчлэлд 44 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ISO 9001:2018 болон HACCP олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг амжилттай нэвтрүүлэн, хүний эрүүл мэндэд нийцсэн, шинэхэн, чанартай 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Өдгөө “Сүү” ХК нь 700 гаруй ажилтантай, 31 сүү бэлтгэлийн хоршоо, 2500 сүү бэлтгэн нийлүүлэгч малчидтай, хоногт 200 тонн сүү цуглуулан боловсруулдаг. Мөн өдөрт 3000 гаруй цэгт бүтээгдэхүүн түгээх хүчин чадалтай, 15 тонн зайрмаг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэйгээр Монголын сүүний зах зээлийн 50 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна.