СҮҮ365 ТОЙМ: Шилдгүүдийг тодруулах гурав хоногт юу болж өнгөрсөн бэ?

2026.04.01

Сүү ХК-ийн нэрэмжит “Сүү 365” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Тэгвэл шилдгүүдийг тодруулах гурван хоногт юу болж өнгөрсөн бэ?

Уг тэмцээний бүртгэл зарлагдсанаас хойш ердөө 3 цаг 40 минутын дотор дүүрсэн нь шатар сонирхогчдын дунд хүсэн хүлээдэг тэмцээн болсон төдийгүй, “Сүү 365”-ийн нэр хүнд, үнэ цэнийг хэр хэмжээнд буйг илтгэх онцлох амжилт байв. Монгол Улсад ийм богино хугацаанд бүртгэл нь хаагддаг тэмцээн тун ховор бөгөөд энэ удаа нийт 600 гаруй тамирчныг бүртгэсэн ч оролцож амжаагүй зуу зуун хүүхэд, залуус үлдсэн юм.

Түүнчлэн, чансаа болон өрсөлдөөн. Тэмцээний бүртгэл хэдий дөрөв хүрэхгүй цагт хаагдсан ч өсвөр үеийн шинээр төрөн гарч ирж буй дүүрэг, нийслэл, улс, тивийн олон аваргууд оролцсоноос харвал өрсөлдөөн хэр хэмжээнд өрнөснийг илтгэнэ. Тухайлбал, улсын аварга 14 тамирчнаас 12 нь хүч үзсэн нь тэмцээний чансаа, өрсөлдөөнийг илтгэх тод жишээ боллоо.

Зохион байгуулагчдын зүгээс үндсэн тэмцээнээс гадна хүүхдийнхээ хөгжил, ур чадварт сэтгэл зүрхээ зориулж буй оролцогчдын эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан шинэлэг, интерактив хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. Үүнд эцэг эхчүүдийн хоорондын тоглолт, их мастертай зэрэг тоглох боломж, маскоттой тоглолт зэрэг үйл ажиллагаанууд багтсан нь өдрийн турш хүүхдээ хүлээн суух эцэг эхчүүдийг бодолцсон шийдэл байсныг оролцогчид онцолж байв.

Мөн гурван өдрийн турш тэмцээний явцыг тасралтгүй шууд дамжуулж, сошиал болон тайзан дээр хүргэсэн нь үзэгчдэд сонирхолтой байв. Уг шууд дамжуулалтыг Үндэсний шигшээ багийн тамирчин С.Билгүүн, шатрын спортын контент бүтээгч Г.Амартүвшин нар эхний арван өргийн тоглолтыг задлан шинжилж, түүх соёл, тухайн тамирчны онцлог арга барил зэргийг тайлбарлан эцэг эхчүүд, шатар сонирхогчдод үзүүлснээр Монголын шатрын спортыг нэг шатаар ахиуллаа хэмээн мэргэжилтнүүд үнэлж байлаа. 

7 хүртэлх насны эрэгтэй

1.      А.Тодбилэг Дархан-Уул, Цагаан морь

2.      П.Эрхэс Стейниц МША

3.      Б.Чингүүн Өвөрхангай Ноён

4.      Г.Тэмүүлэн Орхон Асахи клуб

5.      Д.Буянхишиг Босоо ноён

7 хүртэлх насны охид

1.      Э.Номундарь Төгс нүүдэл

2.      Б.Маргад Стейниц

3.      Д.Мичидмаа Их мастер

4.      Х.Эрхсаран Гэгээн арвай

9 хүртэлх насны охид

1.      Н.Аз-Эрдэнэ Хөвсгөл Хөх Монгол

2.      О.Анхилуун Сэлэнгэ Бяцхан мастер клуб

3.       Б.Цэлмэг Гэгээн арвай

4.      Н.Анударь Дорноговь Хатанбэрс

5.      Н.Нинжбилэг Босоо ноён клуб

9 хүртэлх насны хөвгүүд

1.      Б.Буянхишиг Босоо ноён

2.      Э.Ивээлт Босоо ноён

3.      З.Намхайдорж Мончесс

4.      Б.Төгсжаргал Мөнгөн морь

5.      Н.Ананд Босоо ноён

11 хүртэлх охид

1.      Т.Цэлмүүн Багануур Төрмонгол

2.      Б.Намуун ABChess academy

3.      Ш.Уранзаяа Стейниц

4.      Ж.Бөртэгэлжин Стейниц

5.      С.Тэнүүнбуян Ховд

11 хүртэлх хөвгүүд

1.      Д.Төгсбилгүүн ABChess academy

2.      М.Мөнх-Оргил Гэгээн арвай

3.      Г.Агар Стейниц

4.      Б.Төгөлдөр Хан Алтай

5.      Б.Энхмандал Босоо ноён

13 хүртэлх охид

1.      И.Цэлмүүн Босоо ноён, Сүү ХК

2.      Б.Эгшиглэн Босоо ноён

3.      Н.Энхрийхэн Их заргач

4.      М.Мандухай Хан-Алтай

5.      З.Энхзаяа Багануур Төрмонгол

13 хүртэлх хөвгүүд

1.      Ц.Ананд Босоо ноён

2.      Ш.Амарбаяр Өвөрхангай

3.      М.Санчир Их заргач

4.      Б.Энххүлэг Их заргач

5.      Х.Энэрэл ABChess academy

18 хүртэлх охид

1.      Б.Буянхишиг Стейниц

2.      Г.Урангоо Мончесс

3.      Б.Хулан Багануур, Төрмонгол

4.      М.Маргад Мончесс

5.      Э.Зол-Учрал Гэгээн арвай

18 хүртэлх хөвгүүд

1.      Г.Тэнгүүндалай Босоо ноён

2.      Б.Тэнүүнболд Гэгээн арвай

3.      Н.Содбилэг 33-р сургууль

4.      Т.Идэржавхлан Их заргач

5.      Б.Амартүвшин Dream chess

Энэ жилийн тэмцээн таван насны ангилалтайгаар зохион байгуулагдаж, ангилал бүрт эхний таван байрыг шалгаруулсан нь илүү олон хүүхэд үнэлүүлж, амжилтаа баталгаажуулах, цаашид өөрийгөө хөгжүүлэх урам зориг авах боломжийг бүрдүүлсэн юм. Дөрвөн жилийн өмнө “Сүү 365” тэмцээнийг эхлүүлж байхад өнөөгийнх шиг  шатар сонирхогч, клуб байгаагүй бол өнөөдөр энэхүү тэмцээн нь Монгол Улсын нэрэмжит тэмцээнүүдийн дунд тэргүүлэх байр суурийг эзэлж, зарлагдах мөчийг нь клубууд тэсэн ядан хүлээдэг болжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдүүдийн оролцоо болон клубуудын идэвх хамгийн багадаа 20 хувиар өссөн нь үүний тод илрэл юм.

Түүнчлэн, “Сүү 365” тэмцээнээс төрөн гарсан амжилтууд бодит үр дүн болж байна. Зөвхөн нэг жилийн хугацаанд тус тэмцээнд оролцсон тамирчдаас өсвөрийн дэлхийн цомын медальтан нэг, дэлхийн аваргын хоёр, Ази тивийн аваргын хоёр медальтан төрөн гарсан нь тэмцээний нөлөөллийг харууллаа. Шатар бол зөвхөн спорт биш бөгөөд хүүхдийг төвлөрөх, тэвчээртэй байх, зөв шийдвэр гаргах, цэгцтэй сэтгэхэд сургадаг онцлогтой. Уг тэмцээнд оролцсон хүүхэд бүр заавал дэлхийн аварга болох албагүй ч, ирээдүйн зөв иргэн болон төлөвшихөд нь энэхүү үйл ажиллагаа хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222