ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2025-Д СҮҮ ХК ОРОЛЦЛОО

2025.06.27

Шашин, соёлын наадам “Хүрээ цам-Даншиг наадам 2025” Хүй долоон худагт ёслол төгөлдөр болж, үндэсний ууган үйлдвэр Сүү ХК оролцож, наадамчин олонд сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүргэн ажиллаа🧈

Тэртээх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин, соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж ирсэн билээ.

Тэгвэл энэ жилийн наадам өргөн дэлгэр болж, хүрээнд хүчит 256 бөхийн барилдаан, хурдан морь 🐎 болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам , сээр цохих тэмцээн зохион байгуулагдлаа.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222