ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ СҮҮ ХК ДАХИН “ТОП-100 ААН”-ЫН ЖАГСААЛТАД БАГТЛАА

🔹Хүнсний салбарын манлайлагч “СҮҮ” хувьцаат компани “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 56-р байрт эрэмбэлэгдэж, эх орныхоо эдийн засаг, эрүүл хүнсний хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйгаа дахин батлан харууллаа.

🔹Жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн шалгуураар үнэлэгддэг энэхүү жагсаалтад үндэсний ууган үйлдвэр Сүү ХК жил бүр тогтвортой, найдвартайгаар урагшилсаар байгаа билээ. Энэ жилийн тухайд нийтдээ 14 байраар урагшилж, үсрэнгүй амжилтыг гаргаад байна. 📈

🔹Үүнд олон улсын стандартыг хангасан техник технологийн шинэчлэл, шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүнүүд болон сүүн гэр бүлийн өдөр тутмын шаргуу агаад хичээнгүй хөдөлмөр үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг дуулгахад таатай байна.

🔹Түүнчлэн Сүү ХК-тай 67 жилийн турш хамт байсан үнэнч хэрэглэгчдийн итгэл энэхүү амжилттай салшгүй холбоотой билээ.

🔹Монгол Улсын үндэсний ууган үйлдвэр болох Сүү ХК-ийн хувьд цаашид нийгэм, эдийн засаг, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт тогтвортой хувь нэмрээ оруулан, Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумдад эрүүл, аюулгүй, чанар стандартын шаардлагыг хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнийг өглөө бүр шинэхнээр үйлдвэрлэн ханган ажиллаж байна.

🔹Сүү ХК нь гагцхүү сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй ард, иргэд, хэрэглэгч олны эрүүл энх, энх тунх аж төрөх их үйлсэд хувь нэмрээ үзүүлэн уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүний соёлыг шинэ үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллаж буйг сонордуулахад таатай байна.

🔹Ийнхүү “ТОП-100 ААН”-ын жагсаалтад багтсан энэхүү нэр хүндтэй үнэлгээ бол Сүү ХК-ийн нийт хамт олон, түнш байгууллага, хэрэглэгч, харилцагч та бүхний итгэл, хичээл зүтгэлийн үр дүн юм.

Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сүүн соёлыг түгээгч Сүү Хувьцаат компани

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222