“Бондын захын боломж: СҮҮ Бонд 3” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлийн оролцогчид болон бизнесийн салбарын төлөөлөл нэг дор цуглан Монголын бондын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн төлөв, хөрөнгө оруулалтын боломжийн талаар санал солилцлоо.
Арга хэмжээний хүрээнд “СҮҮ Бонд 3”-ын танилцуулгыг хийж, компанийн үйл ажиллагаа, хөгжлийн стратеги, санхүүгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдад санал болгож буй үнэ цэнийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Мөн салбарын мэргэжилтнүүд бондын хөрөнгө оруулалтын давуу тал, өгөөжийн боломж, зах зээлийн ирээдүйн чиг хандлагын талаар илтгэл тавьж, оролцогчдын дунд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү арга хэмжээ нь хөрөнгө оруулагчдад мэдээлэл, туршлага солилцохоос гадна Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чухал индэр болж чадсан бөгөөд цаашид хөрөнгийн зах зээлийн хөгжил, ил тод байдал, урт хугацааны үнэ цэнийг бий болгох үйл хэрэгт хамтран хувь нэмрээ оруулж, шинэ боломжуудыг хамтдаа бүтээхийг уриалж байна.



