Сүүгээ уусан уу?

Өнөөдөр дэлхий нийтийн хүнсний хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөн хэрэглэгчид байгалийн, шинэ, органик бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийг хичээх боллоо. Тэгвэл энэхүү органик хүнсэнд “СҮҮ” ХК-ийн үйлдвэрлэдэг сүү, сүүн бүтээгдэхүүнүүд багтах юм.

Сүү нь кальци болон уургаар баялаг тул таны гэр бүлийн кальци болон Д аминдэмийн хэрэгцээг  хангахаас гадна хүний яс болон булчингийн үйл ажиллагааг илүү дэмжих эрүүл мэндийн тусгай бүтээгдэхүүн юм. 

Хүний биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох Кальци, Витамин D, Уураг, Фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 200гр сүү ууснаар олж авдаг байна.
Бид эрхэм хэрэглэгч та бүхэндээ монгол үнээний шингэн сүүг өндөр хэмд ариутган савласан тул шууд уухад төдийгүй бусад хүнсний зориулалтаар дахин боловсруулах шаардлагагүйгээр хэрэглэж болно.. 

Сүүн бүтээгдэхүүн нь чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бууруулдгийг Харвардын их сургуулийн анагаах ухааний тэнхимийн судлаачид тогтоожээ. Сүү, тараг, цөцгийн тос хүний биеийн “үйлдвэрлэдэггүй” транспальмитолеино хэмээх хүчил агуулдаг нь эрсдлийг 60 хүртэлх хувиар бууруулдаг аж. Та өглөө бүр эрүүл мэндээ дэмжин сүүгээ уугаарай.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Та өөрийн нэр болон и-мэйл хаягийг оруулна уу *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.