Мэндбаярын Мандхай

М.Мандхай нь байгууллагын хөгжил, стратеги бодлого, эрсдлийн менежемент, удирдлагын чиглэлээр өргөн хүрээний мэдлэг болон туршлага хуримтлуулсан, нийгэмд манлайлагч эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр Их Британийн Лондон хотын West London College-д диплома, IUA (International University of America in London) их сургуульд бизнес удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Монголын хамгийн том бүрэн эрчимжүүлсэн “Хишигтэн Нүүдэлчин” цогцолбор фермийг монголд нутагшуулахад төслийн шинжилгээ, төслийн төлөвлөлтийг амжилттай удирдан гар бие оролцсон. Мөн 2010-2015 онд Оюу Толгойн олон нийтийн болон нийгмийн хөгжлийн барилгын төслүүдийг удирдан ажилласан.

Санжидын Энхтуяа

Сүү, сүүн бүтээгдэхүүний технологич инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ 28 жил ажиллаж байгаа. 1988 онд Одесса хотын Хүнсний технологийн дээд сургуулийг “Сүү, сүүн бүтээгдэхүүний инженер, технологич” мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд хуурай сүүний цехэд, боловсруулах, зайрмагны үйлдвэрлэлд ажилчин, мастер, ээлжийн технологич, технологичоор 8 жил ажиллаж байгаад ХХААЯ-нд Монгол улсын сүүний бодлого хариуцсан ажилтнаар ажилласан. 2005 оноос Мерси Кор олон улсын байгууллагад Сүү, цагаан идээний асуудал хариуцсан ажилтан, зөвлөх, хүнсний аюулгүй байдал хариуцсан ажилтан, хүнсний үйлдвэрлэл хариуцсан ажилтнаар тус тус ажиллаж байгаад 2013 оноос “Сүү” ХК-д Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар өнөөг хүртэл ажиллаж байна.

Гүнчин-Ишийн Долгорсүрэн

Гүнчин-Иш овогтой Долгорсүрэн нь банк санхүү, хөдөө аж ахуй болон мэдээлэл технологийн салбарт ажиллаж байсан туршлагатай ба ажил хөдөлмөрийн гараагаа Голомт банкны Байгууллагын банкны газрын бизнес хөгжлийн менежерээр эхэлсэн. Тэрээр АНУ-ын Калифорни мужийн Голдэн Гэйт их сургуульд санхүүгийн ухааны магистр болон нягтлан бодох бүртгэл-татварын магистр зэргүүдийг хамгаалсны хажуугаар АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Судалгааны Төвд судлаачаар болон мэдээлэл технологийн Informatica компанид татварын менежерээр ажиллаж байсан. 2018 онд Харвардын их сургуулийн менежментийн магистр зэргийг хамгаалсан.