“СҮҮ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

  1. “Сүү” Хувьцаат Компани нь Монгол улсын хууль эрх зүй, тогтоомж болон хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
  2. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны бүхий л үе шатыг ISO9001, ISO45001, ISO22000 стандартуудын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг хангана.
  3. Сонирхогч талуудынхаа сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлж, тэдний санал хүсэлд тулгуурласан эрсдлийн бодлогыг тодорхойлж, хүн ардын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг баримтлан ажиллана.
  4. Үйлдвэрлэлдээ орчин үеийн техник технологи, инновацийн шийдлийг тусгаж, байнгын сайжруулалт хийхийн зэрэгцээ ажилтан бүрийнхээ эрүүл мэнд, хөгжлийг дэмжигч, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд манлайлагч компани байна.

Мөн 2017 онд OHSAS18001 ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн.

Чанарын удирдлага

Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсандаа бид баяртай байна. Үүний нэг баталгаа нь өндөр шалгуур бүхий, олон улсын чанарын стандарт болох ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 8 удаа магадлан итгэмжлэгдсэн. Бид энэхүү стандартын шаардлагын дагуу чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, баримтжуулж, хэрэгжүүлж, хадгалж, үр нөлөөг нь байнга сайжруулан ажиллаж байна.

Чанар, лабораторийн алба нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүг малчид, фермерүүдээсээ худалдан авахаас эхлэн сүүг боловсруулах, савлах явц бүрт химийн, микробиологийн, дамжлагын чанарын хяналтыг тавьдаг.

Чанар, лабораторийн алба нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүг малчид, фермерүүдээсээ худалдан авахаас эхлэн сүүг боловсруулах, савлах явц бүрт химийн, микробиологийн, дамжлагын чанарын хяналтыг тавьдаг.

Лаборатори нь 2000 онд ISO 17025 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний дүнд Хүнсний үйлдвэрүүдийн лабораториос хоёр дахь итгэмжлэгдсэн лаборатори болсон.
Тус лаборатори нь сүү, тараг, зөөхий, цөцгийн тос, зайрмаг, аарц, ааруул, хуурай сүү зэрэг 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнд химийн 11 үзүүлэлт, микробиологийн 13 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж байна.

Химийн лабораторид 23 төрлийн, микробиологийн лабораторид 14 төрлийн баталгаажуулсан тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийг сорилт шинжилгээндээ хэрэглэж байна.