ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2019 оны 07 дугаар сарын 03-ний өдөр

Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 61 дэх жилдээ монгол үнээний шимт сүүгээр 70 гаруй нэр төрлийн, чанартай, экологийн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, нийслэлийнхээ төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийнхээ хэрэглээг нь ханган ажиллаж байна.

Хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор оноо цуглуулах зарчмаар ажиллах урамшууллын цахим систем буюу гар утсанд зориулсан аппликэйшн зохиолгох, үүнтэй холбоотой бүтээгдэхүүний кодчилол хийлгэх тул мэргэжлийн байгууллага та бүхэн энэхүү ажлыг гүйцэтгэх үнийн саналаа тогтоосон хугацаанд, дараах хаягаар ирүүлэхийг урья.

Компанид тавигдах шаардлага:

  • Тухайн чиглэлээр 1 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх,
  • Үйл ажиллагаа эрхлэх болон холбогдох зөвшөөрлүүдийг бүрэн авсан байх,
  • Мэргэжлийн чадварлаг хамт олон байх.

Үнийн саналыг 2019 оны 07 дугаар сарын 8-ны 18:00 цагаас өмнө munkhzul.u@mongolmilk.mn и-мэйл хаяг руу илгээх эсвэл компанийн байранд авчирна уу.

Хийгдэх ажлын талаар нэмэлт мэдээллийг дараах хаягнаас авна уу.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, Сүү ХК-ийн байр

Утас: 77072222-2030, 90903090

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Та өөрийн нэр болон и-мэйл хаягийг оруулна уу *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.