Монгол улсын ууган үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүний салбараа 62 дахь жилдээ манлайлан хөгжүүлж  буй “Сүү” ХК хөрөнгийн зах зээл дээр нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө 2020 оны 6-р сарын 29-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн авлаа.

МХБ-ийн хувьцааны нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК компани /MSE:SUU/ хөрөнгө оруулагчдад компанийнхаа 19.9%-тай тэнцэх хэмжээний, 218 төгрөгийн нэгж үнэлгээтэй, 85,589,000 ширхэг хувьцааг санал болгож буй бөгөөд 7-р сард багтаан хөрөнгө босгохоор төлөвлөн ажиллаж байна.

“Сүлрэн арвижих Сүүн хувьцаа”-г захиалан авч, ууган үйлдвэрийнхээ эзэн болох боломж та бүхэнд нээлттэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77067070 утсаар болон www.natsec.mn цахим хуудсаар хандан авна уу.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.