“Сүү” ХК-ийн 2021 оны “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг 2021 оны 04 сарын 30-ны өдрийн 15:00 цагт компанийн албан ёсны https://www.facebook.com/mongolmilk.mn/ цахим хуудсаар дамжуулан, олон нийтэд нээлттэй явуулна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудал,
  2. ТУЗ-ийн бүрэн эрхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь дуусгавар болгож, ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгох тухай асуудал,
  3. ТУЗ-ийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудал,
  4. “Сүү” ХК-ийн охин компани болох “Макс Агро” ХХК-ийг “Сүү” ХК-тай нэгтгэх тухай асуудал,
  5. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал,
  6. “Сүү” ХК-ийн 2019 оны ногдол ашиг тараалтын тайлан болон 2020 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх тухай асуудал,

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байна.

Хувьцаа эзэмшигч Та бүхэн хуралд оролцохын тулд www.survey.suu.mn цахим хуудсаар дамжуулан, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд бүртгүүлнэ.

“Сүү” ХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ийн саналын хуудсыг цахимаар болон шуудангаар хүлээн авах бөгөөд саналын хуудас шуудангаар хүлээн авах сүүлчийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр, цахимаар хүлээн авах сүүлийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдах хурлын саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаагаар тус тус тогтооно.

Хувьцаа эзэмшигч нь хурлын материалтай тус компанийн www.suu.mn цахим хуудсанд хандан танилцах эсвэл өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан танилцах боломжтой.

Нэмэлт мэдээлэл:

Хувьцаа эзэмшигч хурлын үеэр санал хэлж, асуулт асуухдаа компанийн албан ёсны https://www.facebook.com/mongolmilk.mn/ цахим хуудсанд мессэж бичих, эсвэл info@mongolmilk.mn цахим хаягт имэйл илгээх боломжтой бөгөөд ийнхүү мессэж бичих, имэйл илгээхдээ хувьцаа эзэмшигч өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг үнэн зөв бичсэн байх ёстойг анхаарна уу.

Харилцах утас: 80093311 /Б.Цэрэндорж/

Шуудангийн хаяг: tserendorj.b@mongolmilk.mn

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Сэтгэгдэл үлдээх