Сүү ХК-ийн томоохон хөрөнгө оруулагч, ТУЗ-н дарга өөрийн хувьцаанаасаа Монголын бүтээн байгуулагч Макс Группэд 5-аас дээш жил үнэнч шударга, тууштай, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажилласан эрхэм хүндэт ажилтан бүрдээ Сүү ХК-ийн 60 хувьцаа бэлэглэж, батламж гардуулсан баярт үйл явдал боллоо.

Өнгөрсөн онд Сүү ХК 60 жилийн ойгоо тэмдэглэхийн зэрэгцээ харилцагчид, сүү бэлтгэн нийлүүлэгч нартаа компанийнхаа 60 хувьцааг бэлэг болгон өгч, талархлаа илэрхийлсэн юм. Сүү ХК үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ олон нийтэд улирал тутам тогтмол мэдээлж, хөрөнгө оруулагч нарын хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэн ажилладаг. Ийнхүү Сүү ХК ажилтнууд, харилцагчдадаа хувьцаа бэлэглэж, хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нэмэгдүүлснээр илүү сонгодог, олон нийтэд нээлттэй компани болоход нэг шат ахисан үйл явдал боллоо.


Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд багтдаг Сүү ХК-ийн хувьцаа өнөөдрийн байдлаар 210₮-ийн ханштайгаар арилжигдаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Та өөрийн нэр болон и-мэйл хаягийг оруулна уу *