Сүү ХК-ийн MILK сүү iPhone 11 ухаалаг утасны урамшуулалтай боллоо. Хэрэглэгч та цагаан сав, цэнхэр лого бүхий MILK сүүн дээрх QR кодыг ecode.mn аппликэйшн, www.ecode.mn вэб сайт, мөн 135859 тусгай дугаарт бүртгүүлээд 14 хоног тутамд хамгийн сүүлийн үеийн iPhone 11 ухаалаг утасны эзэн болох боломжтой. “Сүү пойнт” хөтөлбөрийн турш нийт 32 супер азтан тодрох болно.

Кодоо хэрхэн бүртгүүлэх вэ?
Дараах 3 аргаар QR кодыг бүртгэнэ.

  1. Ecode.mn апплийкэйшн. Хэрвээ та андройд үйлдлийн системтэй гар утастай бол Play store-оос,  iOS бол App store-оос ecode.mn аппликэйшнийг татан авч суулгаад, Milk сүүн дээрх QR кодыг уншуулж, пин кодыг хийн баталгаажуулснаар таны сугалаа бүртгэгдэх болно.
  2. www.ecode.mn вэб хуудсанд хандан, стикерийн “№…” гэсэн дугаарлалтыг оруулаад, нууцлалтай хэсгийг хусан арилгаж пин кодыг бичин бүртгүүлэх боломжтой.
  3. 135859 тусгай дугаарт сүүн дээрх стикерийн “№…” гэсэн дугаарлалтыг оруулаад, зай аваад, нууцлалтай хэсгийг хусан арилгаж пин кодыг бичиж илгээхэд таны сугалааны бүртгэл баталгаажна.

Сугалааны оноо цуглуулалт болон урамшуулал:

Та 1 сүүн дээрх QR кодыг уншуулснаар 25 бонус оноо цуглуулах ба 50 оноо цуглуулснаар 1 сугалааны эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, 2 ширхэг Milk сүүний код уншуулснаар 50 бонус оноотой болж 1 ширхэг сугалаа авна гэсэн үг.

Хэрэглэгч та 2 сонголтоор хөтөлбөрт оролцож болно.

  1. Цуглуулсан бонус оноогоо ашиглан сугалаанд оролцох,
  2. Бонус оноогоо ашиглан урамшууллын бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой.

Сугалааны шагнал:

  1. IPhone11 ухаалаг утас 8 азтан
  2. 1 сая төгрөг 8 азтан
  3. Агаар цэвэршүүлэгч 8 азтан
  4. Бүтэн жилийн сүү болон тарагны хэрэглээ 8 азтан

Сугалааны тохирол:

Сугалааны тохирол 14 хоног тутамд 1 удаа MNC телевизээр шууд дамжуулан тодруулна. Тохирол болох цаг, өдрийг Сүү ХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудсанд тухай бүрд нь нийтлэх болно.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.