“Миний Мөрөөдлийн байшин” бүтээлийн уралдаан эхэллээ

Хүүхдүүд та бүхэн Сүү ХК-ийн үйлдвэрлэдэг “Мөрөөдлийн зайрмаг”-ийн 5 төрлөөс амтархан идээд, ишээр нь өөрийнхөө төсөөллөөр, мөрөөдлийн байшингаа бүтээж ухаалаг утас, унадаг дугуй гэх зэрэг олон гоё шагналын эзэн болоорой.

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

  • Зөвхөн Сүү хувьцаат компани бичиглэл бүхий зайрмагийн иш модоор бүтээлээ хийнэ.
  • Хамгийн бүтээлч байдал буюу ашигласан иш модны тоог харгалзана.
  • Бүтээлийн уран сэтгэмж /Иш модон бүтээлээ будаж болох ба саа, тор гэх мэт чимэглэл бага хэрэглэсэн байх/
  • Заасан хугацаанд бүтээлээ ирүүлсэн байх. 

ХУГАЦАА
Бүтээлийг 2019.6.15- 8.12-ныг дуустал Пүрэв гараг бүр Сүү ХК-ийн Маркетингийн албанд 9.00-18.00 цагийн хооронд хүлээн авна.

НАСНЫ АНГИЛАЛ
• 0-9 нас
• 10-16 нас

УРАЛДААНЫ ШАГНАЛ
Шалгаруулалтыг 8-р сарын 13-ны өдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн 
мэргэжлийн багш болон Сүү ХК-ийн төлөөлөл шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.

0-9 насны ангилалд
I байр: Машины суудал 
II байр: Унадаг дугуй 
III байр: Скүүтер 
Тусгай байр 10: Паркт тоглох эрхийн бичиг

10-16 насны ангилалд
I-р байр Гар утас 
II-р байр Унадаг дугуй 
III-р байр Ролик
Тусгай байр 10: “Өргөө” кино театрын тасалбар

Авъяаслаг бүтээлч хүүхдүүддээ амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Та өөрийн нэр болон и-мэйл хаягийг оруулна уу *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.