Европын сэргээн босголт хөгжлийн банк болон европын холбооны зочид төлөөлөгчид сүү хк-д айлчиллаа

Өнгөрсөн 02 сарын 04-ний өдөр “Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Хас Банкнаас хамтран хэрэгжүүлж буй анхны “Эрсдэл хуваалцах” зээлийн гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүсийн захирал Бруна Балванера, Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко, Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын элчин сайд Траян Лауренцю Христеа нар болон албаны бусад төлөөлөгчид Сүү ХК-д айлчиллаа.
Тус айлчлалын үеэр Сүү ХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж стратегийн чиглэл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн Сүү ХК нь Европын холбооны санхүүжилтээр сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, Accounting Improvements Program”-ын аудитыг амжилттай хийсэн бөгөөд цаашид жендерийн тэгш байдлыг дэмжих зорилгоор эмэгтэй ажилтнууд болон эмэгтэй сүү бэлтгэн нийлүүлэгчдэд 50,000 хүртэлх еврогийн хөрөнгө оруулалт хийх төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Та өөрийн нэр болон и-мэйл хаягийг оруулна уу *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.