Сүү ХК-ийн олон жилийн туршлага, туршилт судалгааны үр дүнд Монгол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, гоо галбирт зориулсан анхны пробиотик тараг “Гоофит” бүтээгдлээ. Бифидо бактериар хөрөнгөлсөн “Гоофит” тараг манго жимс, чиа үртэй, мөн ногоон цайтай гэсэн 2 төрөл бөгөөд нэг удаагийн хэрэглээнд тохиромжтой 290 гр-аар савлагдсан.

Манго жимс, чиа үр, бифидо бактеритай Гоофит тараг нь омега-3, уураг, эслэгээр баялаг учир биед хуримтлагдсан хорт бодисыг хурдан хугацаанд гадагшлуулж, хэвлий орчмын өөхийг багасгах, жин барихад туслахын зэрэгцээ арьсыг гэрэлтсэн, цэвэр, эрүүл болгох давуу талтай.

Ногоон цай, бифидо бактеритай Гоофит тараг нь антиоксидантаар баялаг учир бүсгүйчүүдийн хоол боловсруулах системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлж, дархлаа, эрч хүчийг сэргээн, үргэлж үзэсгэлэн гоо байхад тусална. Мэдээж жин барих, гоо галбиртай болоход дэмжих болно.

Пробиотик буюу эрүүл мэндийг дэмжигч бичил биетийн ашиг тус, үр дүнг Монгол бүсгүйчүүд аль хэдийн мэддэг болсон. “Гоофит” таргийг өдөр тутам уухад бие организмын үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд хангалттай хэмжээний пробиотикийг авах болно.

Гоо зөвлөмж: Хоол идэхээс 2 цагийн өмнө болон дараа, унтахаас 2 цагийн өмнө “Гоофит” таргийг уухад хамгийн тохиромжтой. 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Та өөрийн нэр болон и-мэйл хаягийг оруулна уу *